Эцэг эх

Амжилтыг үнэлэх журам

Дархан-Уул аймгийн Математик, англи хэлний гүнзгийрүүлсэн, хятад хэлний сургалттай Цайхун 28-р дунд сургуулийн Олимпиад, уралдаан, тэмцээний амжилтыг үнэлэх журам

  1. Энэхүү журмын зорилго нь сургуулийн сургалт, хүмүүжлийн үйл ажиллагааны давуу талыг дэмжин тэтгэх, түгээн дэлгэрүүлэх, тус сургуулийн сурагч, багш нарын сурлага, урлаг, спортын олимпиад, уралдаан, тэмцээн, бусад амжилтыг бодитойгоор үнэлж, урамшуулахад оршино.
  2. Сурагчийн урамшуулал нь сургалтын төлбөрийн хөнгөлөлт байна.
  3. Багшийн урамшуулал нь үндсэн цалингийн тогтоосон хувьтай тэнцэх мөнгөн шагнал байна.
  4. Сурагч, багш нарын оролцох олимпиад, уралдаан, тэмцээн нь хамрах хүрээ, нэр хүнд, ач холбогдлоороо дараах шатлалд хуваагдана. Үүнд:
    1. БСШУЯ-ны Улсын төрөлжсөн олимпиадын аймаг, улсын шат, даваа
    2. Улс, бүс, аймгийн хэмжээнд зарласан мэргэжлийн хичээлийн бусад төрөлжсөн олимпиад
    3. Улс, бүс, аймгийн хэмжээнд зарласан урлаг, спортын уралдаан, тэмцээн, сурагчийн авьяас, сонирхлыг дэмжих зорилготой бусад төрлийн уралдаан, тэмцээн
  5. БСШУЯ-ны Улсын төрөлжсөн олимпиадын аймаг, улсын шат, даваанд шалгарч медаль хүртсэн сурагч болон тухайн сурагчийг зохих төлөвлөгөөний дагуу системтэй бэлтгэн оролцуулж байр эзлүүлсэн багшийг дараах байдлаар шагнаж урамшуулна.

husnegt1

  1. Улс, бүс, аймгийн хэмжээнд зарласан мэргэжлийн хичээлийн бусад төрөлжсөн олимпиадад амжилт гаргасан сурагч, тухайн сурагчийг бэлтгэсэн багш дараах болзлоор амжилтын оноо цуглуулна. Багшийн олимпиадын хувийн амжилт, ур чадварын болон заах арга зүй, илтгэлийн уралдааны амжилтыг үүнд хамааруулж тооцно.
    husnegt2
  1. Улс, бүс, аймгийн хэмжээнд зарласан урлаг, спортын уралдаан, тэмцээн, сурагчийн авьяас, сонирхлыг дэмжих зорилготой бусад төрлийн уралдаан, тэмцээнд амжилт гаргасан сурагч, тухайн сурагчийг бэлтгэсэн багш дараах болзлоор амжилтын оноо цуглуулна.
    husnegt3
  2. Энэ журмын 7 ба 8-р хэсэгт заасан шагналын онооны дүнд харгалзах урамшуулал нь:
    husnegt4
  1. Амжилтын оноо цуглуулах хугацаа нь сурагчийн хувьд тус сургуульд суралцах хугацааны турш, харин багшийн хувьд дээд тал нь 2 хичээлийн жилээр тооцогдоно.
  2. Сургалтын менежер нь багш, сурагчийн амжилтын онооны тэмдэглэл хөтөлж, амжилтыг батлах баримтыг хавсаргана.
  3. Багш, сурагчийн амжилтад харгалзах урамшуулал, хөнгөлөлтөө тооцуулах хүсэлтийг сургалтын менежер хүлээн авч, баталгаажуулан, сургуулийн захиралд танилцуулна.
  4. Сургуулийн захирал зохих болзол хангасан багш, сурагчид урамшуулал, хөнгөлөлтийг олгох тухай тушаал гаргана.
  5. Уг журамд орох нэмэлт, өөрчлөлтийг хамт олны хурлаар хэлэлцэж батална. Нэмэлт, өөрчлөлтийг буцаан хэрэглэж болохгүй. Өмнөх журмын хүчинтэй хугацаанд хамаарах амжилтыг өмнөх журмын дагуу тооцно.