Мэдээ

Манай багш сурагчид “Масс сургалтыг эрхэм болгоно”

Энэ хичээлийн жилд манай багш сурагчид “Масс сургалтыг эрхэм болгоно” гэсэн зорилтыг амжилттай хэрэгжүүлж сурагчид маань жилийн эцсийн үнэлгээгээр 90-с дээш хувийн гүйцэтгэлтэйгээр суралцаж төгслөө. Аймгийн хэмжээнд гаргасан амжилтуудаас дурдвал: Математикийн хичээлийн масс сургалтын чанарын уралдааны сонгох төрөлд 11а, 10а, 7а, 6а ангиуд Мөнгөн медаль хүртэж хувийн амжилтаар 11а ангийн сурагч Б.Булган Алтан медаль, 10а ангийн сурагч Э.Ариунболд Алтан медаль, 6а ангийн сурагч Ц.Солонго мөнгөн медаль, Б.Дэлгэрмөрөн Хүрэл медаль хүртлээ.