Эцэг эх

Сурган хүмүүжүүлэх зөвлөгөө Гэр бүл ба хүүхэд

Гэр бүлийн гишүүд бие биенийхээ өмнө  зайлшгүй хүлээх хариуцлагын тогтолцоотой байдаг.Олонхи эцэг эхчүүд эцэг эх болох эрхээ эдэлдэг атлаа жинхэнэ эцэг эх байх үүрэг хариуцлагаа  ойлгохгүй байх нь анзаарагддаг.

Гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлагын алдаанаас үүсэх сөрөг үр дагаврын золиос ихэвчлэн хүүхэд байдаг. Гэр бүл хүний хамгийн хамгийн үнэт чанар учраас сургууль гэр бүл багшийн гурвалсан холбоо өнөө үед нэн чухал.

Гэр бүлийн гишүүдэд энэхүү зөвлөмжийг толилуулья.

  1. Хүүхдийнхээ амьдрах эрүүл орчинг бүрдүүлэх / архи, тамхи, хэрүүл маргаан, ёс бусын авир араншин үл гаргах /
  2. Гэр бүлийн гишүүд бие биенээ ойлгодог байх /үл ойлголцлыг эв зүйгээр шийдвэрлэх, эхнэр, нөхрийн ямар чанарт дургүй ямар чанарыг эрхэмлэдгийг мэдэрч дэмжиж туслах / хүүхэддээ сайнаар үлгэрлэ/
  3. Хүүхэддээ удам угсаагаа мэдүүлэх. / ургийн бичиг хамтарч хөтлөх/
  4. Төрөлх хэл, бичиг соёл, ёс заншилд дадуулах, түүх дурсгалын газраар аялуулах, /зугаалах биш /
  5. Үнэнч шударга, тэвчээр хатуужилтай зан чанарыг өөрийн биеээр үлгэрлэн дагуулж байвал зохино.
  6. Авьяас чадвар, хувийн онцлогийг нь ажигла судла, багш нараас зөвлөлгөө  туслалцаа хүс, хамтар.
  7. Хүүхэдтэйгээ хүндэтгэл,шаардлагыг хослуулан харилцах нь чухал.

Өвөг дээдсийн хүүхдээ хүмүүжүүлж, сургаж, өсгөж ирсэн ардын сайхан ухаантай, уламжлал ёс заншилтай  ард түмний үргэлжлэл танай гэр бүл юм.

Түүх нийгмийн ухааны багш, нийгмийн ажилтан, магистр, зөвлөх багш   Ц. Адьяа