Хурдацтай хөгжиж байгаа 21-р зууны даярчлалын эрин үед өнөөгийн Монгол оронд улс орноо удирдах чадварлаг иргэний ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг эрхэмлэсэн, эх оронч, бүтээлч, өрсөлдөх өндөр чадвар бүхий хүнийг төлөвшүүлэх олон талт нөхцөл, боломжийг бүрдүүлэн хөгжүүлэх,энгийн нэг мэдлэгийг дамжуулах бус, өөрийнхөө давуу талыг нээн илрүүлж дээд зэргээр хөгжүүлсэн бусдыг хайрладаг, улс эх орныхоо, цаашлаад дэлхийн төлөө ажиллаж чадах зөв Монгол иргэн төлөвшүүлэх явдал юм.
Хятад хэлний сургалттай Цайхун-Гэгээ сургууль нь сурагчдад бодит чадвар олгох хос хэлний хөтөлбөртэй, мэргэжлийн өндөр чадвартай, шавь нараа болон бусдыг хайрлах зүрх сэтгэлтэй чадварлаг багш нартай. Тиймээс багш нар маань шилдэг нь байж, төгсөгчид, сурагчид маань шилдэг нь болж төгөлдөрших учиртай.
“Дэлхийд үнэлэгдэх монгол иргэдийг бид бэлтгэнэ”
“Төгсөгчид нь сургуулиараа бахархаж, сургууль нь төгсөгчдөөрөө алдаршина”
Бид Хятадчилагдсан саармаг хүн бус Хятадыг мэддэг МОНГОЛ хүнийг төлөвшүүлнэ.
Манай Цайхун-Гэгээ сургуулийн нээлттэй хаалгаар орж ирэх тэр мөчөөс эхлэн танай хүүхэд мэдлэг чадвартай, ирээдүйдээ итгэх итгэл найдвартай , бусдыг хайрлаж чаддаг, сайн санааны үйлс хийх сэтгэлтэй Монгол орны жинхэнэ гэрэлт ирээдүй болсон аз жаргалд тэмүүлдэг, өөртөө итгэлтэй, манлайлах чадвартай , ёс зүйт эх оронч, эрүүл иргэдийг бид бэлтгэх болно.
Хүндэтгэсэн: Захирал Д.Мөнхбаяр