Тус сургууль нь 2004 онд Орхон аймагт хятад хэлний сургалттай анхдагч сургууль болж байгуулагдан, 21 сурагч, 2 багш,1 мэргэжилтэн багштайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 2009 онд Гэгээ сургуультай нэгдэн Цайхун-Гэгээ сургууль болон өргөжиж, өнөөгийн байдлаар 28 багш ажилтан, 215 суралцагсад,6 мэргэжилтэн багштайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна.
              Манай сургууль нь шинэ зуунд их хөрш хятадтай харилцах, хятадыг танин мэдсэн, хятад англи хэлтэй, техник сэтгэлгээтэй үндэсний шилдэг боловсон хүчнийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулах зорилго тавин ажиллаж байна.
              Тус сургуулийг  үүсгэн байгуулагч нь МУИС-ийн  ГХСС-ийн захирал доктор, дэд проф.Д.Бадмаанямбуу, МУИС-ийн Хятад судлалын багш докторант  Д.Бямбабаатар, МУБИС-ийн Дорно дахины тэнхимийн багш Ш.Батжаргал, сургуулийн дэд захирал Ё.Алтаннавч нарын эрдэмтэн судлаач багш нар билээ.
              БНХАУ-ын Боловсролын яамнаас тогтоосон гадаадын хүүхдэд хятад хэл заах хөтөлбөр, арга зүй, стандартад үндэслэн монгол хүүхдийн нас сэтгэхүйд тохируулан хятад хэлний сургалтыг явуулахыг зоридог бөгөөд БНХАУ-ын Боловролын яам,Дэлхийн хятад хэл түгээн дэлгэрүүлэх хорооноос томилогдсон мэргэжлийн хятад багш нар урилгаар ирж хичээл заадаг. Мөн Хятадын их дээд сургуульд суралцахад үндсэн нөхцөл болдог Хятад хэлний түвшин тогтоох шалгалт буюу НSК -д сурагчдыг бэлтгэхэд ихээхэн ач холбогдол өгч байна.
              Сүүлийн жилүүдэд манай сургуулийн сурлагын амжилт чанар сайжирч өрсөлдөх чадвар сайжирч байна. Ялангуяа бага ангийн масс сургалт, англи хэл, математик, түүх, нийгэм, биологи, хятад хэлний сургалтын амжилтаар аймгийн хэмжээнд тэргүүлэх эгнээнд явж байна.