2009 онд Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байсан хувийн хэвшлийн Цайхун, Гэгээ 2 сургууль “Цайхун-Гэгээ” сургууль болон нэгдэж 2011 онд 4 гишүүнтэй “Цайхун-Гэгээ” ХХК-г үүсгэн ерөнхий боловсролын чиглэлээр 11 дахь хичэлийн жилдээ амжилттай ажиллаж байна.

Тус сургуулийг үүсгэн байгуулагч:

[content_box icon=”icon-user” icon_color=”#cccccc” icon_bg=”#ffffff”]

Д.Бадмаанямбуу
МУИС-н ГХССургуулийн захирал

[/content_box]

[content_box icon=”icon-user” icon_color=”#cccccc” icon_bg=”#ffffff”]

Ш.Батжаргал
“Цайхун-Гэгээ” Сургуулийн захирал

[/content_box]

[content_box icon=”icon-user” icon_color=”#cccccc” icon_bg=”#ffffff”]

Ё.Алтаннавч
“Цайхун-Гэгээ” Сургуулийн дэд захирал

[/content_box]

[content_box icon=”icon-user” icon_color=”#cccccc” icon_bg=”#ffffff”]

Д.Бямбабаатар
Дархан Цайхун 28-р сургуулийн захирал

[/content_box]

Тус сургууль нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багт байрладаг бөгөөд 4295 м.кв эзэмшил газартай, 1479 м.кв хичээлийн байртай ба эдүгээ 234 сурагч, бага ангийн багш 5, дунд ангийн багш 8, захиргаа аж ахуйн 7, мэргэжилтэн багш 5 нийт 25 хүний бүрэлдхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.
Багшлах боловсон хүчний тогтвор суурьшилттай ажиллах тал дээр онцгой анхаарч төрийн зүгээс улсын сургуулийн багш нарт олгодог аливаа дэмжлэг тэтгэлгийг ижил олгохоос гадна тэдний мэргэжил боловсролоо дээшлүүлэх тал дээр анхаар ч ирсэний үр дүнд багш нар үр бүтээлтэй, тогтвортой ажилладаг нь манай сургуулийн давуу тал юм.
“Цайхун-Гэгээ” сургууль одоогоор Эрдэнэт хотод хамгийн олон хүүхэдтэй хувийн сургууль болсон төдийгүй төрөлт нэмэгдэж сургуулийн хэрэгцээ өсч байгаа үед цаашид эрэлт хэрэгцээ улам бүр өсч байна. 2012 онд анхны төгсөлтөө хийсэн бөгөөд Орхон аймагт ЭЕШалгалтаар 2-р байранд 2013 онооос аймагтаа ЭЕШалгалтаар тэргүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Гадаад дотоодын байгууллага, хувь хүмүүстэй хамтын ажиллагааг хөгжүүлэх тал дээр анхааран ажиллаж БНХАУ-н Ханбан, МУБИС-н Гадаад Хэлний Сургуультай хамтран жил бүрийн 5-р сард сургууль дээрээ олон улсын Хятад Хэлний Түвшин Тогтоох Шалгалт буюу HSK шалгалтыг зохион байгуулдаг.