Элсэлт авах журам
Тус сургуульд сурагч шинээр элсүүлэх үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
1.1 Тухайн хичээлийн жилийн 4-р улиралд бэлтгэл бүлэгт элсэлт авна.
1.2 Хичээлийн жилийн туршид бусад ангиуддаа хятад хэл судалсан сурагчдаас нэмэлт элсэлт авна.
1.3 Бэлтгэл бүлэгт элсэгчдийг 4-р сарын 1-ээс 2% цээж зураг, төрсний гэрчилгээтэй ирж сургалтын менежерт бүртгүүлнэ.
1.4 Нэмэлт элсэлтээр элсэхийг хүсэгчид эзэмшсэн агуулгын хүрээнд шалгалт өгч тэнцсэн тохиолдолд 2% цээж зураг, хувийн хэрэг, төрсний гэрчилгээтэй ирж сургалтын менежерт бүртгүүлнэ.
1.5 Бэлтгэл бүлэгт элсэгчид болон нэмэлтээр элсэж буй сурагчид сургуулийн захиргаатай гэрээ хийсний үндсэн дээр сургуульд орох болзлоо хангана.
2.1 Бэлтгэл бүлгийн хичээл 4-р сарын 3 дахь долоо хоногоос эхлэн өдөрт 4 цагаар 3 долоо хоног үргэлжилнэ.
2.2 Нэг бүлэгт 15-20 сурагч хамрагдах ба заах багш нарыг сургуулийн захиргаа томилно.
2.3 Томилогдсон багш нарын хичээлийн хөтөлбөр, цагийн хуваарь, эцэг, эхчүүдэд зориулсан зөвлөмжийг БАЗАН-ийн багш нартай хамтран боловсруулж батлуулна.
2.4 Бэлтгэл бүлгийн хичээлийн явц, хөтөлбөрийн хэрэгжилт, сургалтын чанарт БАЗАН-ийн ахлагч үнэлгээ өгөх бөгөөд сургалтын менежер өдөр тутмын удирдлагаар ханган хяналт тавьж ажиллана.
3.1 Шинээр элсэгчдийн эцэг эх, асран хамгаалагчид сурагчдын хувийн хэрэг, төрсний гэрчилгээ, 2% цээж зургийг авчран гэрээ хийнэ.
3.2 Бэлтгэл бүлгийн сургалтын төлбөрийг бүрэн төлж бэлтгэл бүлгийн хичээлд сууна.
3.3 Шинээр элсэж буй сурагчдын сургалтын төлбөр: 1- 12-р анги-2,450,000 төгрөг