Бэлтгэл бүлгийн элсэлт эхэллээ.

Орхон аймаг дахь Хятад хэлний сургалттай “Цайхун-Гэгээ” сургууль 2018-2019 оны хичээлийн жилд 1-р ангид элсэх сурагчдыг 2018 оны 4-р сарын 2-ны өдрөөс эхлэн бүртгэж байна.

Холбоо барих утас: 99367923, 99367775

Таквондогийн их наадамд хүрэл медаль хүртлээ.

Монголын олимпийн Таквондогийн их наадамын бага насны ангилал 26кг жинд Хүрэл медаль хүртсэн Орхон аймгийн Цайхун-Гэгээ сургуулийн Б.Одням багштай 3а ангийн сурагч А.Энх-Эрдэнэд сургуулийн хамт олны нэрийн өмнөөс халуун баяр хүргье.

2017 оны отгон амжилт 

МАЗААЛАЙ-2017 математикийн түргэн бодолтын улсын уралдаанд М.Бадамцэцэг багштай 4б ангийн сурагч Б.Бат-Оргил Ч.Равжаа нар “ХҮРЭЛ” медаль мөн 4б анги М.Урансолонго У.Ган-Эрдэнэ 4а анги Т.Батгэрэл нар 5-р байр эзэлж “ХОЁРДУГААР ЗЭРГИЙН ДИПЛОМ” 3 анги У.Нямханд 5а анги Б.Төгөлдөр

Continue reading

Багш дэд хөтөлбөр

Багш дэд хөтөлбөрийн хүрээнд БНХАУ ын ӨМӨЗО-ны Улаан хотын бага.дунд.ахлах сургууль болон цэцэрлэгтэй багш солилцооны хүрээнд явсан багш нартай хамтран ажиллаж ӨМӨЗО-ны 8 муж улсын Багш нарын ур чадварын уралдаан таарч олон сайхан хичээл ажиглаж арга туршлагаа хуваалцаад ирлээ.

Ахлах ангидаа нэмэлт элсэлт авч байна.

Бүрэн дунд боловсролыг хүүхдийн сонголтонд тулгуурлан уян хатан хөтөлбөрөөр мэдээлэл боловсруулах ,шийдвэр гаргах чадвар бүхий ,ирээдүйд эзэмших мэргэжлийн суурь баримжаа олгоход чиглэгдсэн заавал судлах,заавал сонгон судлах ,сонгон гүнзгийрүүлж судлах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
2016-2017 оны хичээлийн жилд ахлах ангийн суралцагчид ирээдүйд эзэмших мэргэжлийн чиг баримжаагаа тодорхойлж өөрийн сонирол,сонгосон чиглэлээр суралцах , сурагчдын авьяас,давуу талыг хөгжүүлэх боломжыг олгож сонгон гүнзийрүүлэх хөтөлбөрийг боловсруулж ахлах ангидаа шинэ элсэлт авч эхлээд байна.
10-12- р ангид Заавал сонгон судлах хөтөлбөр
Бизнес судлал судлагдахуун 1. Хувь хүний болон өрхийн санхүү
2. Бизнес судлал
Мэдээллийн технологи судлагдахуун 1.Мультимедиа
2.Программ хангамж
Сонгон гүнгийрүүлэх хөтөлбөр
1. Хэл а.Монгол хэл,уранзохиол б.Англи хэл в . Хятад хэл
2. Математик а. Математик
3. Байгалийн ухаан а.Хими б. Биологи в.Физик
4. Нийгмийн ухаан а.Нийгэм судлал б.Газарзүй
5. Дизайн технолги а.Дизайн,зураг зүй чиглээр хичээллэх хүсэл сонирхолтой сурагчдыг суралцах боломжоор хангаж чадварлаг туршлагатай багш нар сургалтыг удирдан зохион байгуулж ЭЕШ бэлдэх төгсөгчдийг 100% сонгосон мэргэлээрээ гадаад, дотоодын их дээд сургуулиудад суралцах,тэтгэлэгт хамруулах ,сурагч солилцоогоор гадаад хэлний чадварыг дээшлүүлэх давуу талуудын санал болгож байна.

Сонголтын эрх нь зөрчигдөөд байгаа хүүхдийг манайх нэмэлт элсэлтээр төлбөрийн уян хатан байдалтай хичээллүүлж эрхийг нь эдлүүлэх боломж гаргаад байгаа шүү Нэг багш дээр нэг хичээлээр 500-800000 төгрөг төлж гадуур давтлага авдаг бол манайд энэ мөнгөөрөө 4-6 хичээл сонгон гүнзгийрүүлж судлах давуу тал байна.

“ЭРҮҮЛ АГААР-ЭМ” цасны баяр, явган аялалын тэмцээн амжилттай зохиогдлоо.

2015-2016 оны хичээлийн жилд зохион байгуулсан “ЭРҮҮЛ АГААР-ЭМ” цасны баяр, явган аялалын тэмцээн амжилттай зохиогдож багш сурагчид идэвхитэй оролцлоо.12736098_513345768845731_1073707207_n12745863_513354172178224_8612981015181321425_n12742828_513354472178194_7368862455728636277_n12717197_513354188844889_7103995766255009795_n12729362_513353895511585_6572862523789271_n12743912_513353968844911_1788870929007371589_n12744109_513353815511593_1523078819119393083_n12744481_183082498730930_3345183149354692438_n12742574_513353798844928_8461612885299676994_n12728922_513354408844867_507946114617154743_n