Ирэх хичээлийн жилээс “Цайхун-Гэгээ” сургуулийн сурагчид сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлнэ

Орхон аймгийн  ерөнхий боловсролын Цайхун-Гэгээ сургуулийн

 сурагчийн амжилтыг үнэлэх журам

  1. Энэхүү журмын зорилго нь тус сургуулийн сургалт, төлөвшлийн үйл ажиллагааны давуу талыг дэмжин тэтгэх, түгээн дэлгэрүүлэх, тус сургуулийн сурагчдын, урлаг, спортын олимпиад, уралдаан тэмцээн, сурагчийн хүмүүжил төлөвшлийн байдал, хятад хэлний болон ерөнхий эрдмийн хичээл сурлагын амжилт, бусад олон төрлийн амжилтыг бодитойгоор үнэлж, урамшуулахад оршино.
  2. Сурагчийн урамшуулал нь сургалтын төлбөрийн хөнгөлөлт байна.
  3. Сурагчдын оролцох олимпиад, уралдаан, тэмцээн нь хамрах хүрээ, нэр хүнд, ач холбогдлоороо дараах шатлалд хуваагдана. Үүнд:

— БШУЯ-ны Улсын төрөлжсөн олимпиадын аймаг, улсын шат, даваа, “Хятад хэлний гүүр” дэлхийн дунд сургуулийн сурагчдын тэмцээний Монголын бүсийн шалгаруулалт

— Улс, бүс, аймгийн хэмжээнд зарласан мэргэжлийн хичээлийн бусад төрөлжсөн олимпиад, хятад хэл, соёлын холбогдолтой уралдаан, тэмцээн

— Улс, бүс, аймгийн хэмжээнд зарласан урлаг, спортын уралдаан, тэмцээн, сурагчийн авьяас, сонирхлыг дэмжих зорилготой бусад төрлийн уралдаан, тэмцээн

  1. БШУЯ-ны Улсын төрөлжсөн олимпиадын аймаг, улсын шат, даваанд шалгарч медаль хүртсэн сурагчийг дараах байдлаар шагнаж урамшуулна.
Улс / III даваа / Аймаг / II даваа /
 

Сурагч

Алт С/төлбөрийн 100% хөнгөлөлт Алт С/төлбөрийн 50% хөнгөлөлт
Мөнгө С/төлбөрийн 90% хөнгөлөлт Мөнгө С/төлбөрийн 40% хөнгөлөлт
Хүрэл С/төлбөрийн 80% хөнгөлөлт Хүрэл С/төлбөрийн 30% хөнгөлөлт

 

  1. Улс, бүс, аймгийн хэмжээнд зарласан ерөнхий эрдмийн хичээлийн бусад төрөлжсөн олимпиад, хятад хэл, соёлын холбогдолтой уралдаан, тэмцээнд амжилт гаргасан сурагч дараах болзлоор амжилтын оноо цуглуулна.
Улс, бүсийн хэмжээний

амжилтын оноо

Аймгийн хэмжээний

амжилтын оноо

 

Сурагч

Алт 30 Алт 25
Мөнгө 25 Мөнгө 20
Хүрэл 20 Хүрэл 15

 

  1. Улс, бүс, аймгийн хэмжээнд зарласан урлаг, спортын уралдаан, тэмцээн, сурагчийн авьяас, сонирхлыг дэмжих зорилготой бусад төрлийн уралдаан, тэмцээнд амжилт гаргасан сурагч дараах болзлоор амжилтын оноо цуглуулна.
Улс, бүсийн хэмжээний

амжилтын оноо

Аймгийн хэмжээний

амжилтын оноо

 

Сурагч

Алт 20 Алт 15
Мөнгө 15 Мөнгө 10
Хүрэл 10 Хүрэл 5

 

  1. Зорилготой, хариуцлагатай, соёлтой, тусч нөхөрсөг, эх оронч шинж чанаруудыг цогцлоон бүрдүүлж, нийт хамт олны үнэлгээгээр сургуулийн бахархалт сурагчаар шалгарсан сурагчид нэг хичээлийн жилд амжилтын 20 оноо өгнө.
  2. “Номын сайн нөхөр” болзлыг хангасан сурагчид нэг хичээлийн жилд амжилтын 20 оноо өгнө.
  3. Хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалтын зэрэг, оноо авсан сурагч дараах байдлаар амжилтын оноо цуглуулна. Үүнд:
HSK шалгалтын зэрэг, оноо Харгалзах амжилтын оноо
1 4-р зэргийн 210 оноо, түүнээс дээш    20 оноо
2 5-р зэргийн 180 оноо, түүнээс дээш    30 оноо
3 6-р зэргийн 180 оноо, түүнээс дээш    50 оноо буюу 5 хувийн хөнгөлөлт
4 6-р зэргийн 254 оноо, түүнээс дээш  100 оноо буюу 30 хувийн хөнгөлөлт

 

  1. “Цайхун-Гэгээ сургуулийн нэрэмжит тэтгэлэг”-ын шалгалтыг 9, 10, 11-р ангийн сурагчдын дунд тус тус жил тутам нээлттэй зохион байгуулж, хоёр хичээлийн хослолын нийлбэр оноогоор урьдчилан зарласан онооны шалгуурыг хангаж, тэргүүн байр эзэлсэн тус сургуулийн болон бусад сургуулийн сурагчид дараах хөнгөлөлтийг олгоно.
Хоёр хичээлийн хослол Хөнгөлөлтийн хувь
1 Математик – физик 20
2 Хими – биологи 20
3 Англи хэл – монгол хэл 20
4 Түүх – нийгмийн ухаан 20
5 Газарзүй – математик эсвэл англи хэл 20

 

 

 

 

 

 

  1. Энэ журмын 6-10-р хэсэгт заасан Амжилтын нийт оноонд харгалзах хөнгөлөлт, урамшуулал нь:
Амжилтын нийт оноо Хөнгөлөлт, урамшуулал
 

Сурагч

100 Сургалтын төлбөрийн 30% хөнгөлөлт
90 Сургалтын төлбөрийн 25% хөнгөлөлт
80 Сургалтын төлбөрийн 20% хөнгөлөлт
70 Сургалтын төлбөрийн 15% хөнгөлөлт
60 Сургалтын төлбөрийн 10% хөнгөлөлт
50 Сургалтын төлбөрийн 5% хөнгөлөлт

 

  1. Амжилтын оноо цуглуулах хугацаа нь сурагчийн хувьд тус сургуульд суралцах хугацааны туршид тооцогдоно
  2. Сургалтын менежер нь сурагчийн амжилтын онооны тэмдэглэл хөтөлж, амжилтыг батлах баримтыг хавсаргана.
  3. Сурагчийн амжилтад харгалзах урамшуулал, хөнгөлөлтөө тооцуулах хүсэлтийг сургалтын менежер хүлээн авч, баталгаажуулан, сургуулийн захиралд танилцуулна.
  4. Сургуулийн захирал зохих болзол хангасан багш, сурагчид урамшуулал, хөнгөлөлтийг олгох тухай тушаалыг хичээлийн жилийн эхэнд гаргана.
  5. Сурагч уг журмын дагуу авсан хөнгөлөлт, тэтгэлгийг тус сургуульд суралцах аль нэг хичээлийн жилд ашиглаж болно.
  6. Уг журамд орох нэмэлт, өөрчлөлтийг хамт олны хурлаар хэлэлцэж батална. Нэмэлт, өөрчлөлтийг буцаан хэрэглэж болохгүй. Өмнөх журмын хүчинтэй хугацаанд хамаарах амжилтыг өмнөх журмын дагуу тооцно.

2021-2022 хичээлийн жилийн багш нар

2021-2022 оны хичээлийн жилийн нийт багш нар

2021-2022 оны хичээлийн жилийн нийт багш нар

2021-2022 оны хичээлийн жилийн нийт багш нар

    Таны нэр (required)

    Таны И-Мэйл (required)

    Таны зурвас

    [Илгээх "Send"]

    “Орчин цагийн боловсролын байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ой” баярт зориулан манай хамт олон