Сурган хүмүүжүүлэх зөвлөгөө Гэр бүл ба хүүхэд

Гэр бүлийн гишүүд бие биенийхээ өмнө  зайлшгүй хүлээх хариуцлагын тогтолцоотой байдаг.Олонхи эцэг эхчүүд эцэг эх болох эрхээ эдэлдэг атлаа жинхэнэ эцэг эх байх үүрэг хариуцлагаа  ойлгохгүй байх нь анзаарагддаг.

Гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлагын алдаанаас үүсэх сөрөг үр дагаврын золиос ихэвчлэн хүүхэд байдаг. Гэр бүл хүний хамгийн хамгийн үнэт чанар учраас сургууль гэр бүл багшийн гурвалсан холбоо өнөө үед нэн чухал.

Гэр бүлийн гишүүдэд энэхүү зөвлөмжийг толилуулья.

  1. Хүүхдийнхээ амьдрах эрүүл орчинг бүрдүүлэх / архи, тамхи, хэрүүл маргаан, ёс бусын авир араншин үл гаргах /
  2. Гэр бүлийн гишүүд бие биенээ ойлгодог байх /үл ойлголцлыг эв зүйгээр шийдвэрлэх, эхнэр, нөхрийн ямар чанарт дургүй ямар чанарыг эрхэмлэдгийг мэдэрч дэмжиж туслах / хүүхэддээ сайнаар үлгэрлэ/
  3. Хүүхэддээ удам угсаагаа мэдүүлэх. / ургийн бичиг хамтарч хөтлөх/
  4. Төрөлх хэл, бичиг соёл, ёс заншилд дадуулах, түүх дурсгалын газраар аялуулах, /зугаалах биш /
  5. Үнэнч шударга, тэвчээр хатуужилтай зан чанарыг өөрийн биеээр үлгэрлэн дагуулж байвал зохино.
  6. Авьяас чадвар, хувийн онцлогийг нь ажигла судла, багш нараас зөвлөлгөө  туслалцаа хүс, хамтар.
  7. Хүүхэдтэйгээ хүндэтгэл,шаардлагыг хослуулан харилцах нь чухал.

Өвөг дээдсийн хүүхдээ хүмүүжүүлж, сургаж, өсгөж ирсэн ардын сайхан ухаантай, уламжлал ёс заншилтай  ард түмний үргэлжлэл танай гэр бүл юм.

Түүх нийгмийн ухааны багш, нийгмийн ажилтан, магистр, зөвлөх багш   Ц. Адьяа

Хятад хэлний тухай

Хэл шинжлэлийн шинжлэх ухааны Бүтцийн ангиллаар хятад хэл бол язгуур буюу үет хэлний бүлэгт хамаарах өвөрмөц хэл юм. Гарал үүслийн ангиллаар Хятад-дравид хэлний бүлд хамаарна.  Харин бидний эх хэл – монгол хэл бол хэлний бүтцийн ангиллаар залгамал хэлний бүлэгт, Гарал үүслийн ангиллаар Алтай язгуурын хэл юм.

Хятад хэлний эгшиг, хос эгшиг, гийгүүлэгчүүд 400 гаруй үе бүтээж, үе нь дангаар буюу харилцан нийлж үг бүтээнэ. Хятад хэлний нийт үгийн сангийн гуравны хоёр нь 2 үеэс бүтсэн үг байдаг. Ханз үсгийн дуудлагыг тэмдэглэдэг латин галиг үсгийн цагаан толгойг хятадаар “пин ин” гэж нэрлэдэг.

Хөг гэдэг нь хэлэх ярих ярианы өнгөний түвшинг хувирган дуудаж утгыг ялгаж буй хэлний өвөрмөц сонин үзэгдэл юм. Хятад хэл энэхүү хөгөөр утга ялган харилцдагаараа дэлхийн олон хэлнээс тэс өвөрмөц онцлогтой.

Хятад хэлний Путунхуа буюу Бээжин нутгийн аялгад суурилсан албан ёсны түгээмэл нийтлэг хэл нь 4 үндсэн хөгтэй.

  1. Тэгш хөг. Хэлэхийн өнгөний дээд түвшинд тэгш дуудна.
  2. Өгсөх хөг. Хэлэхийн өнгөний дундаас дээд түвшинд өгсүүлж дуудна. ā
  3. Уруудан өгсөх хөг. Хэлэхийн өнгөний дунд түвшнөөс доошлүүлснаа дээш өгсүүлж дуудна.
  4. Уруудах хөг. Хэлэхийн өнгөний дээрээс доош уруудуулж дуудна.

Хятад хэлний хөгийн утгыг ялгах чадварыг дараах жишээнээс харна уу.

 

妈        mā        ээж                                      八           bā        найм

麻        ma       олс                                       拔           ba        сугалах

马        mǎ       адуу                                     靶           ba        бай

骂        mа       хараах                                 爸            bа        аав

吗        ma       асуух сул үг                        吧           ba        захирах хүсэх сул

Хятад ханз үсэг нь авиа, дуудлагыг тэмдэглэдэггүй, утгыг тэмдэглэдэг өвөрмөц үсэг юм. 5000 жилийн тэртээгээс аливаа юм үзэгдлийг дүрс, шинжээр нь анх тэмдэглэж, он цагийн турш хувиран хөгжсөөр эдүгээ орчин цагийн хятад хэлний ханз үсэг бүрэлдэн бий болжээ.

水                  火                 木                  月                 日                  羊

ус                 гал               мод               сар               өдөр             ямаа

Ханз үсэг нэг бүрийг зурлага зурлагаар нь тогтсон дэс дарааллын дагуу бичдэг ёстой. Бид үгийг цээжлэхдээ дуудлага, дуудлагын хөг, зурлагын дэс дараалал ба ханз үсгийг хамтад цээжлэх хэрэгтэй болно. Ханз үсгийг олон дахин хуулан бичиж, эх бичвэрийг чанга дуугаар олон дахин унших зайлшгүй шаардлагатай.

Ер нь хятад хэл сурахад хэцүү, хэцүү гэгддэг, чухам хэцүү нь хаанаа байна вэ гэвэл ярихад хөг, бичихэд ханз хоёрт л хэцүү нь оршдог. Бусад гадаад хэлийг сурахаас илүү их хичээл зүтгэл, тэвчээр хатуужил шаарддаг л болохоос дааж давшгүй хүнд хэл биш юм шүү.

Эцэг эхчүүд гэртээ хүүхдийнхээ хятад ханз үсгийг хуулан бичсэн эсэхийг хянаж, олон дахин чанга дуугаар хашгиран унших боломжоор хангаж, уншиж буй эсэх гүйцэтгэлд хяналт тавиарай. Бичиж уншиж буйгийн зөв бурууг сургууль дээр хятад багш нар засаж залруулна. Өөрөөр хэлбэл, эцэг эхчүүд хийж буй эсэхийг хянаж, сургууль багш нар зөв бурууг шалгаж хариуцна.

Сургуулийн эмч зөвлөж байна

Манай сургуулийн эмч Балчингийн Жавзан хүүхэд, нярайн эмчийн мэргэжлээр улсад нийт 40 жил ажиллаж байгаа, АУ-ы магистр, хүүхдийн эмчийн тэргүүлэх зэрэгтэй.

Хүүхдийн дотор, мэдрэл, нүд, шүд, чих, хамар, хоолойн өвчинг оношилж эмчлэх, ялангуяа суурь архаг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Эцэг эхчүүдэд анхааруулан зөвлөх нь:

  1. Хүүхдийг илчлэг сайтай хоолоор зөв хооллож, улирал, цаг агаарт тохируулан хувцаслах
  2. Хүүхдэд хоолойгоо зайлах, гараа угаах зэрэг ариун цэврийн дадал заншлийг хэвшүүлж, ханиад томууг цаг алдалгүй эмчлүүлж байх.
  3. Шүд, чих, хамар хоолойн өвчин архагшвал цаашдаа дотрын /зүрх судас, үе мөч, бөөр г.м/ олон өвчнөөр өвчлөх суурь болдгийг анхаарч бүрэн эмчлүүлэх
  4. 4-р сард зарим хүүхдэд өгсөн “Эрүүл мэндийн зөвлөмж бичиг”-ийн дагуу амралтын хугацаанд хүүхдээ эрүүлжүүлэх арга хэмжээ сайн авахыг зөвлөж б

Асуулт хариулт

Манай сургуулийн үйл ажиллагааны талаарх түгээмэл асуултуудын хариулт

 А: Хятад хэл мэдэхгүй болохоор хүүхдийнхээ хичээлийг яаж давтуулах вэ?

Х: Хятад үсгийг олон дахин хуулан бичиж нүдэлж тогтоодог тул бараг өдөр бүр хуулан бичих даалгавар өгдөг. Хятад хэлний хөг дуудлагыг олон дахин чанга дуугаар хашгиран уншиж байж зөв цэвэр дуудлагатай болдог. Иймд эцэг эхчүүд хүүхдээ хуулан бичлэг хийж буй эсэх, чанга дуугаар уншиж буй эсэхэд хяналт тавина. Бичсэн, уншсаны зөв бурууг сургууль дээр хятад багш хянан засч зөвлөнө.

А: Сургалтын төлбөрийг хувааж болох уу, яагаад заавал намар авдаг юм бэ, жилийн турш цувуулж өгч болохгүй юу.

Х: Зун сурагчид амарч байх хооронд хичээлийн байрны засвар үйлчилгээ, шинэ хичээлийн жилийн бэлтгэл ажил, хятад хэлний ном, сурах бичиг, хичээлийн хэрэглэгдэхүүн, самбар, ширээ, сандал худалдан авах, гадаад багш нарыг угтах, виз, замын зардлыг төлөх, байр, орон сууцыг бэлтгэх, тохижуулах, шаардлагатай гэр ахуйн хэрэгслээр хангах, сургуулийн зар сурталчилгаа гэх мэт олон ажлыг хийж гүйцэтгэдэг бөгөөд жил бүрийн 8,9,10-р сард сургуулийн зардал харьцангуй их байдаг юм. Иймээс хувийн бүх сургуулиуд намар хичээл эхлэхэд төлбөрөө авдаг бөгөөд сургуулиудын хувьд санхүүгийн жил эхэлдэг гэж ойлгож болно. УБ хотод зарим сургууль барилга байшингийн өргөтгөл хийх шалтгаанаар ирэх хичээлийн жилийн сургалтын төлбөрийг хавар урьдчилан авах тохиолдол ч бий. Сургалтын төлбөр төлөх хугацааны талаар сургууль уян хатан хандаж ирсэн бөгөөд цаашид эцэг, эхтэй хийх гэрээний хугацааг чанд баримтлах болно.

А: Танай хичээлийн байр түрээсийнх үү?

Х: Дархан сумын 10-р баг, 380-ийн 3-р давхарт байрлах 600м2 хичээлийн байрыг манай сургууль 2007 онд худалдан авсан бөгөөд сургууль өргөжин хөгжихийн хирээр хүүхдийн тоо нэмэгдэж ачаалал ихсэх хандлагатай байгаа. Байрлалын хувьд шинэ Дарханд шинэ, хуучин, хээтэй хорооллын дунд бараг алтан гэж хэлж болохуйц байрлал юм.

А: Хэзээ шинэ байранд орох вэ?

Х: Хичээлийн шинэ байрыг шийдвэрлэж барихад хамгийн хүнд байгаа асуудал нь Дархан хотын боломжит байрлалд сургуульд шаардлагатай хэмжээний томоохон газрын асуудал юм. Одоо байгаа хорооллууд дундах мэр сэр зарагдаж байгаа газар нь хэмжээний хувьд жижиг байгаа бөгөөд шинэ баригдах хорооллууд дунд газар авахаар идэвхтэй хөөцөлдөж байгаа болно. Энэ талаар эцэг эхчүүдтэй хамтран ажиллах боломж бий. Бодит байдалд жилийн нийт сургалтын төлбөрийн дүн нь сургууль барихад шаардлагатай мөнгөний 10 хувьд ч хүрэхгүй юм. Энэ дашрамд сургалтын төлбөрөөс ямар ч хуримтлал үүсч, ашиг ногдол хуваарилж байгаагүй бөгөөд сургууль шинээр хичээлийн байр барихдаа одоо байгаа хичээлийн байрыг барьцаалах, худалдах буюу үүсгэн байгуулагчдын хөрөнгөөр барина гэдгийг мэдэгдье. Иймд одоогоор хичээлийн шинэ байр барьж ашиглах хугацааг товлон хэлэх боломжгүй байна. Бид одоо байгаа материаллаг нөхцөлдөө сургалтаа зөв зохион байгуулж явуулах болно.

А: Сургалтын төлбөр жил бүр нэмэгдээд л байх уу?

Х: Сургууль үйл ажиллагаагаа тогтвортой, амжилттай явуулахын тулд хүний нөөцөөр сайтар бэхэжсэн байх ёстой. Цаашид бид аймагтаа шилдэг тэргүүний сургууль болохын тулд ажилтныхаа ажлын үр дүнг үнэн зөв дүгнэж урамшуулах, сургалтын чанараа сайжруулахад бүх  хүчээр анхаарч, хүч хөрөнгөө зарцуулахаар төлөвлөж байна. Товчхондоо аймагтаа хамгийн сайн сургалттай, хамгийн сайн цалин урамшилтай сургууль болно. Сургуулийн зорилтыг ханган бэхжүүлэхийн тулд чадварлаг багшлах бүрэлдэхүүнтэй, санхүүгийн чадавхитай, баян хүчирхэг сургууль байх ёстой. Бид ажлаа сайжруулж, зах зээлийн эрэлт нэмэгдэхийн хирээр сургалтын төлбөр жил бүр нэмэгдэнэ.

А: Хүүхдээ хятад хэл хир зэрэг сурч байгааг яаж мэдэх вэ?

Х: 4-р ангиас эхлэн Хятад хэлний түвшин тогтоох HSK гэдэг олон улсын шалгалтын оноогоор хятад хэлний түвшинг жил бүр тогтооно. МУБИС-ийн HSK шалгалтын төвтэй манай сургууль хамтран ажиллаж, жил бүрийн 5-р сард сургууль дээрээ уг шалгалтыг зохион байгуулдаг. Гадаад хэлний ярианы орчин хязгаарлагдмал байгаа нөхцөлд эх орондоо хятад хэл үзэж байгаа хүүхдийн хувьд ярианы чадварыг дэмжих, хятад хэлний дадлагын тогтолцоог бүрдүүлж ажиллана.

А: Хятад ч үгүй, монгол ч үгүй болчих юм биш биз?

Х: Манай сургууль эх хэлний боловсролыг чухалчилсан гадаад хэлний сургалт явуулдаг онцлогтой. Зарим хятад сургууль гэхээр бүх хичээл хятадаар орно гэж ташаа ойлгодог. Манайх Монгол Улсын ерөнхий боловсролын стандарт агуулгыг бүрэн хангасан сургалт явуулдаг, өөрөөр хэлбэл улсын сургуулийн эзэмшүүлдэг мэдлэг чадвар дээр нэмэх нь өөрийн сургуулийн онцлог сургалтыг /хятад, англи хэл, математик, бусад/ явуулдаг юм.

Амжилтыг үнэлэх журам

Дархан-Уул аймгийн Математик, англи хэлний гүнзгийрүүлсэн, хятад хэлний сургалттай Цайхун 28-р дунд сургуулийн Олимпиад, уралдаан, тэмцээний амжилтыг үнэлэх журам

  1. Энэхүү журмын зорилго нь сургуулийн сургалт, хүмүүжлийн үйл ажиллагааны давуу талыг дэмжин тэтгэх, түгээн дэлгэрүүлэх, тус сургуулийн сурагч, багш нарын сурлага, урлаг, спортын олимпиад, уралдаан, тэмцээн, бусад амжилтыг бодитойгоор үнэлж, урамшуулахад оршино.
  2. Сурагчийн урамшуулал нь сургалтын төлбөрийн хөнгөлөлт байна.
  3. Багшийн урамшуулал нь үндсэн цалингийн тогтоосон хувьтай тэнцэх мөнгөн шагнал байна.
  4. Сурагч, багш нарын оролцох олимпиад, уралдаан, тэмцээн нь хамрах хүрээ, нэр хүнд, ач холбогдлоороо дараах шатлалд хуваагдана. Үүнд:
    1. БСШУЯ-ны Улсын төрөлжсөн олимпиадын аймаг, улсын шат, даваа
    2. Улс, бүс, аймгийн хэмжээнд зарласан мэргэжлийн хичээлийн бусад төрөлжсөн олимпиад
    3. Улс, бүс, аймгийн хэмжээнд зарласан урлаг, спортын уралдаан, тэмцээн, сурагчийн авьяас, сонирхлыг дэмжих зорилготой бусад төрлийн уралдаан, тэмцээн
  5. БСШУЯ-ны Улсын төрөлжсөн олимпиадын аймаг, улсын шат, даваанд шалгарч медаль хүртсэн сурагч болон тухайн сурагчийг зохих төлөвлөгөөний дагуу системтэй бэлтгэн оролцуулж байр эзлүүлсэн багшийг дараах байдлаар шагнаж урамшуулна.

husnegt1

  1. Улс, бүс, аймгийн хэмжээнд зарласан мэргэжлийн хичээлийн бусад төрөлжсөн олимпиадад амжилт гаргасан сурагч, тухайн сурагчийг бэлтгэсэн багш дараах болзлоор амжилтын оноо цуглуулна. Багшийн олимпиадын хувийн амжилт, ур чадварын болон заах арга зүй, илтгэлийн уралдааны амжилтыг үүнд хамааруулж тооцно.
    husnegt2
  1. Улс, бүс, аймгийн хэмжээнд зарласан урлаг, спортын уралдаан, тэмцээн, сурагчийн авьяас, сонирхлыг дэмжих зорилготой бусад төрлийн уралдаан, тэмцээнд амжилт гаргасан сурагч, тухайн сурагчийг бэлтгэсэн багш дараах болзлоор амжилтын оноо цуглуулна.
    husnegt3
  2. Энэ журмын 7 ба 8-р хэсэгт заасан шагналын онооны дүнд харгалзах урамшуулал нь:
    husnegt4
  1. Амжилтын оноо цуглуулах хугацаа нь сурагчийн хувьд тус сургуульд суралцах хугацааны турш, харин багшийн хувьд дээд тал нь 2 хичээлийн жилээр тооцогдоно.
  2. Сургалтын менежер нь багш, сурагчийн амжилтын онооны тэмдэглэл хөтөлж, амжилтыг батлах баримтыг хавсаргана.
  3. Багш, сурагчийн амжилтад харгалзах урамшуулал, хөнгөлөлтөө тооцуулах хүсэлтийг сургалтын менежер хүлээн авч, баталгаажуулан, сургуулийн захиралд танилцуулна.
  4. Сургуулийн захирал зохих болзол хангасан багш, сурагчид урамшуулал, хөнгөлөлтийг олгох тухай тушаал гаргана.
  5. Уг журамд орох нэмэлт, өөрчлөлтийг хамт олны хурлаар хэлэлцэж батална. Нэмэлт, өөрчлөлтийг буцаан хэрэглэж болохгүй. Өмнөх журмын хүчинтэй хугацаанд хамаарах амжилтыг өмнөх журмын дагуу тооцно.