МУИС-ийн Күнзийн институтаас зарлаж буй БНХАС Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр


2021-2022 оны хичээлийн жилийн нийт багш нар
“Орчин цагийн боловсролын байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ой” баярт зориулан манай хамт олон
2015-2016 оны хичэлийн жилийн шилдэг илтгэлийн уралдаанд “Багшийг ажлын байран дээр нь тасралгүй хөгжүүлэх” сэдвийн дор багш нар судалгааны ажил хийж аймгийн хэмжээнд 3 бүсэд хуваагдаж илтгэлийн уралдаанд оролцсноос багш Б. Нямгэрэл нь бүсээсээ шалгарч 3-р шатны уралдаанд ” Үйлийн судалгаанд суурилан багш хөгжих нь” сэдвээр амжилттай оролцлоо.
Хятад (1949 оноос хойших үеийг Бүгд Найрамдах Хятад Ард Улс) — дорно Азид оршсон бүрэн эрхт улс.
Хятад улс 9.6 сая км2 нутаг дэвсгэртэй дэлхийн 3-р том орон бөгөөд зүүн талаараа Номхон далайд тулж бусад талаараа Вьетнам, Лаос, Бирм, Бутан, Энэтхэг, Балба, Пакистан, Афган, Тажик, Хиргис,Хасаг, Монгол Орос, Умар Солонгос гэсэн 14 улстай хиллэдэг. Хангай говь, халуун сэрүүн гээд газрын тогтоц, уур амьсгал янз бүр. Тайвань, Энэтхэг зэрэг хэдэн оронтой газар нутгийн маргаантай. 1.36 тэрбум буюу дэлхийн хамгийн олон хүнтэй улс юм. Үндсэн хүн ам хятад үндэстнийг (91.5%) багтаагаад 56 нэрийн ард түмэн байна. Албан ёсны хэл — хятад. Нийслэл — Бээжин.
Хятадад эртнээс соёл иргэншил тогтсон. Домгийн Шя улсаас хойш НТӨ 221 онд Цинь улс хүчирхэгжиж хятад үндэстний анхны нэгдсэн улсыг үүсгэжээ. Олон улс халалцсаар 1911 онд манж Чин улсмөхсөнөөр хаант засгаас татгалзаж, бүгд найрамдах засаг авсан бөгөөд иргэний дайныг төгсгөж өнөөгийн БНХАУ 1949 онд байгуулагдсан. Коммунист (эв хамт) улс төрийн дэглэм, зах зээлийн баримжаатсоциалист (нийгэм журамт) эдийн засагтай, нэгдмэл төрийн байгууламжтай. Дотроо муж, өөртөө засах орон, төвөөс захирах хот, онцгой захиргаат орон гээд 33 нутаг болж хуваагддаг.
Хятад улс аж үйлдвэржиж, эдийн засаг нь тогтмол хурдтай өсч байгаа бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр АНУ-ын дараа 2-рт байна. Цөмийн зэвсэгтэй. 1971 онд Тайваньд байсан НҮБ-ын суудлыг зүй ёсоор авсан бөгөөд НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн байнгын гишүүн юм. ДХБ, АПЕК, ШХАБ, Их хорь зэрэг олон улсын байгууллагын гишүүн.
Хятадын төрийн далбааны улаан өнгө нь комунист намын бэлгэдэл юм. Харин таван таван хошууны дөрвөн жижиг одын тус тус нэг өнцөг нь том одын төвд чиглэж байдаг нь ХКН-ын удирдсан хувьсгалт ард түмний эв санааны нэгдлийн бэлгэдэл юм.
2015 оны 9 сарын 12 нд 8-р ангийн сурагчид ЭКОАЯЛАЛ-ОРОН НУТАГ СУДЛАЛ ИНТЕГРАЦИ хичээлээр амжилттай аялал хийгээд ирлээ.
2015-2016 оны хичээлийн жилд “Цайхун-Гэгээ ” сургуульд хятад хэл заах багш нарыгаа сурагчид баяртайгаар хүлээн авлаа.